үг бүхэн үнэтэй

2012-03-05,
2012-3-4, 05:35
Титэм үг - Хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго

     Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай. Чиний хамгийн ойрын хүрээлэлд байгаа хүмүүс чинь хэн бэ?

Тэд ямар хүмүүс вэ? Итгэж, найдаж болох хүн үү? Нарийн нандин зүйлээ тэдэнд нууж хаалгүй ярьдаг уу? Чамд бусд...

ТИТЭМ ҮГ - Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй!

2012-02-18,
Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш. “Зүрхний өргөсийг сайн нөхрийн гар л авч чадна”. Гомдол олон янз. Хөнгөн гомдлоос голдоо ортол гомдох хүртэл гомдлын гашуун мөр сэтгэл зүрхэн дундуур гуниг тээн, гонсойлгон зурайна. Хөнгөн гомдлыг тайлах ч амар, март...

сургамжит өгүүллэг

2012-02-06,

Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй. Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь. Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, к...