сургамжит өгүүллэг

2012-02-06,

Бизнесийн ертөнцөд зөвхөн ялагч, ялагдагч л гэж байдаг. Харин та энэ хоёр ангиллын алинд нь багтах бол? АНУ-ын томоохон бизнесмэнvvд ажилд авах хvмvvсээс хамгийн шилдгийг нь шалгаруулахынтулд дараах асуултыг тавьсан байна. Та бvхэн шилдэг хариултыг харах гэжяаралгvй эхлээд сайн тунгаан бодоод өөрийнхөөрөө хариулаад vзээрэй.Таны ажил их орой таржээ. Гадаа аадар бороо цутгаж байлаа. Та хоёрхон хvний суудалтай машинаараа харанхуйг зvсэн хурдална. Гэнэт та автобусны буудал дээр гурван хvн зогсч байхыг харлаа. Эхнийх нь таны амьдралд ихээхэн тус хvргэж байсан сайн найз чинь, дараагийн хvн бол таны нууцхан хайрын эзэн, харин сvvлийнх нь бөгтийсөн эмгэн таяг тулан зогсч байна. Хэтэрхий орой болсон тул нийтийн тээвэр зогсчихсон, харин таны машин хоёр хvний суудалтай тул ганц л хvнийг хvргэж өгөх боломж байна. Тvvгээр ч барахгvй ойр хавьд машин харагдахгvй байх агаад тэдний царайд санаа зовсон шинж илт тодроно. Та тэдний хэнийг нь хvргэж өгөх вэ?Хэрэв та эмгэнийг гэрт нь хvргэхээр шийдсэн бол: Та их өрөвч, сайхан сэтгэлтэй, тусархаг хvн юм.Харамсалтай нь ийм хvмvvс бизнест төдийлөн амжилт олдоггvй гэнэ. Таны эмзэг зөөлөн сэтгэл бизнесийн хәтуу ертөнцөд тохирохгvй. Учир нь энэ сонголтыг хийсэн хvмvvс сэтгэл хөдлөл, болон өрөвч сэтгэлээр шийдвэр гаргах нь олон байдаг аж.Хэрэв та сайн найзаа хvргэж өгөхөөр болсон бол: Та маш сайн найз юм. Хvний тусыг хэзээ ч мартаж байгаагvй бөгөөд заавал хэзээ нэг цагт хариу тус хvргэнэ гэж бодож явдаг аж. Таны шударга, зарчимч зан шилдэг бизнесмэн хvнд заавал байх ёстой чанар мөн боловч хэтэрхий ёсорхуу загнаснаар эрсдэлд орж болзошгvй. Та "ёстой", "угаасаа л ийм байдаг" гэх мэт vг хэлэх бөгөөд танд бизнес эрхлэхэд уян хатан байдал дутагдаж буйг илэрхийлж байна,Хэрэв та хайртай бvсгvйгээ хvргэж өгөх зуураа танилцахаар шийдсэн бол: Таны сэтгэлийн хөөрлөө барьж чаддаггvй зан бизнесийн ертөнцөд орвол ганц таныг ч бус хамтран ажиллагчдыг тань ч мөн адил баллах аюултай аж.Тэгээд яах ёстой байсан юм бэ гэж та гайхаж байна уу? Одоо танд хамгийн өндөр цалинтай ажилд орж чадсан залуугийн хариултыг толилуулъя. Тэрээр тусархаг найзаасаа дахин нэг тус болж эмгэнийг гэрт нь хvргэж өгөхийг гуйгаад өөрөө хайртай бvсгvйтэйгээ хоёулхнаа автобусны буудал дээр vлдэнэ гэжээ. Энгийн байгаа биз.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax