хөгжил дэвшилд хамтдаа

2012-02-18,

2


Та компьютерийн дэлгэц дээр Twitter, Facebook-ээ шалгасаар л байна уу. Тэгвэл одоо үүнийг өөрөөр харж болохоор боллоо. Учир нь Никита Мохиревийн “Инээмсэглэж буй аяга ” нь танд найзууд, хамтран ажиллагсад болон ойр дотны хүмүүсийн тань мэдээллийг хором бүр хүргэж байх гэнэ. Фужицү дизайны бүтээл болох “Инээмсэглэж буй аяга” нь хамгийн шилдэг, хаана ч ашиглаж болохоор Wi-Fi аяга бөгөөд магадгүй дэлхийн хамгийн анхных нь хэмээн хүмүүс ярьж байна. Аяганы гадна талд байрлах хос дэлгэц нь танд жижиг зөөврийн компьютер хэрэглэж буй мэт боломжийг олгох юм байна. Ингэснээр та кофе уух зуураа интернэтэд орж чадна. Аяганы бариул дээр нарны зайн хавтан суулгаж өгсөн нь илүү сонирхолтой болгож байгаа бөгөөд энэ хавтангийн тусгай мэдрэгчээр аяганыхаа үйл ажиллагааг удирдах боломжтой. Мөн та аяганыхаа нүүрийг дэлгэц болгон хувиргаж болох ба зураг юм уу, ууж буй зүйлийнхээ хэмжээг харж болно. Үүнээс гадна та кофе уух зуураа твитерийн мессежийг илгээх болон хүлээж авах, и-мэйлээ шалгах боломжтой гэнэ. Мөн уг аяганы дэлгэц тухайн агшинд таны сэтгэл хөдлөл ямар байгааг харуулах бас чадвартай. Таны аяга хоосон аль эсвэл ууртай байх үед чинь “хөмсөг зангидсан царай” танай өрөөнийхөнд энэ тухай хэлээд өгнө. Хэн нэгэнд дурлачихаад яахаа мэдэхгүй сандар ч байх үед чинь, таны аяга энэ тухай аль эрт зарласан байна гээд бод доо. 

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hi
баярлах
бичсэн Зочин цаг: 12:53, 2012-02-18 | Холбоос | |



:-)
 
xaax